Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Сонгуультай холбоотойгоор 10 сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн 9 цаг хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ үеэр архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, сонгуулийн саналын хуудасны зураг авахгүй, авч гарахгүй байх зэрэг хуулийн зохицуулалтыг танилцуулав.
2024 оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд 492 гомдол мэдээлэл бүртггэдсэн байна. Үүнээс 106 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй байжээ. Тодруулбал, МАН-144, АН-154, ХҮН-15, бусад нам эвсэл, иргэнээс 179 гомдол мэдээлэл ирүүлсэн байна.
Нийт шалгагдаж буй мэдээллийн 89 нь буюу 60.2 хувийг худал мэдээлэл тараасан гэх омдол мэдээлэл эзэлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна