Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй “WiFi” суурилуулав

С.Гандэлгэр
2024/10/09

Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм.

Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн 3 хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй болсон юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.