2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд “Zu” гэх клабт зодоон болж Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү н.Золбоо С хэмээх бүсгүй нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн. Мөн Ч.Ганхуяг бусдын биед халдсан нь тогтоогджээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн гэмтэл хүндэвтэрт тооцогджээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутайд тооцож, 1.350.000 төгрөгөөр торгох ял оноожээ.
Мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна