Монгол орны усны нөөцөд нуур, тойром чухал байр суурь эзэлдэг. Тодруулбал, одоогоор тогтоогдоод байгаа 564.8 км3 нөөцийн 19.4 км3 нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км3 нь гол мөрөн, 500 км3 нь нуур тойром, 10.8 км3 нь гүний ус эзэлдэг юм.
Тэгвэл нийт нөөцийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг нуурын усны нөөцийн судалгааны тайлан Nature.com / https://www.nature.com/article... цахим хуудаст тавигджээ. Судалгааг БНХАУ-ын эрдэмтэд хийсэн байна.
Нуур нь уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг учраас усны түвшин байнга өөрчлөгдөж байдаг. Энэ ёсоор нуур, тойрмын усны түвшин жил бүр өөрчлөгддөг ч манай орны 55 томоохон /10 км2-аас дээш талбайтай/ нуур дээр судалгаа хийхэд усны нөөц нь буурч байгаа гэсэн дүн гарчээ.
1991-1997 онд 40.24 км3-ээр нэмэгдсэн, үүний 31.47 км3 нь баруун хойд хэсэг буюу их нууруудын хотгорын нууруудад ногдож байсан байна. Харин 1998-2010 оны хооронд усны нөөц эргэн 32.44 км3-ээр багассан бөгөөд үүний 20.24 км3 нь их нуурын хотгорын нууруудад ногдож байсан байна. 2011-2020 онд ч 10.22 к3-ээр багасжээ.
Өөрөөр хэлбэл, хамрагдсан 1991 оноос хойших долоон жилд өссөн ч түүнээс хойш зугуухан буурсаар 1991 оныхоосоо бага хэмжээнд очсон байна.
Нөөц багассаны шалтгааныг тооцоолоход /Generalized Linear Model/ 26 хувь нь температур, 16.72 хувь нь усалгаатай талбайгаас болсон гэж дүгнэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна