Өнөөдөр орон даяар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль зохион байгуулагдаж байна. Сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн 26-р хороонд байрлах "Том жаал" цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгснийхөө дараа орон нутгийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Сонгуульд санал өгөх нь төрийн эрх барих байгууллагад оролцож байгаа хамгийн том эрх чөлөө юм. Тийм учраас УИХ-ын сонгуультай адилхан идэвхтэй саналаа өгөхийг залуучуудад уриалж байна. УИХ-ын сонгууль илүү бодлогын сонголт байдаг. Монгол Улсын засгийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. НИТХ таны амьдралд илүү ойрхон шийдвэрүүдийг гаргадаг. Тийм учраас иргэд илүү бодитой сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна." хэмээн мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна