Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан ой 7 сартай охины уян зүүнд бохир оруулснаас үүдэж, хүүхдийн биеийн байдал муудсан асуудлаар ээж нь манай сайтын редакцид хандлаа.
Охины ээж “Миний хүүхэд хоолны хордлогод орж, Баянзүрх дүүргийн эмнэлэгт ирж эмчлүүлж байсан.
Гэтэл тус эмнэлгийн сувилагч тариа хийх үедээ бусдын хэрэглэсэн уян зүүны тагийг охинд маань хэрэглэсэн.
Тухайн үед уян зүүгээ солиулъя гэхэд сувилагч нь одоо сольж өгч чадахгүй. Өрөөнд ирээд солиул гэсэн. Тэгэхээр нь араас нь яваад очсон. Ороод уян зүүгээ боолгож байсан чинь санамсаргүй тагийг нь унагачихсан юм. Бохир орчих вий дээ, уян зүүгээ авчихгүй юу даа гээд хэлсэн чинь хажуу талаасаа өөр цустай нойтон таг авчраад хийчихсэн. Би “Чи цустай таг хийчихлээ шүү дээ” гээд хэлсэн чинь надад уян зүүний цэвэрхэн таг байсангүй гэж хэлсэн.
Би гайхаад юу яриад байгаа юм бэ таггүй байлаа гээд өөр хүний цустай тагаар таглаж болж байгаа юм уу гэсэн чинь нөгөө сувилагч маань шууд натри соруулснаа одоо ингээд хийчихье, тэгээд зүүг нь шалгачихъя, тэгээд цэвэрхэн болоод зүгээр болчихно гэж хэлсэн. Би үнэхээр гайхаж бухимдсан.
Таггүй гэдгээ мэдсээр байж албаар өөр цустай таг хийж байгаа байхгүй юу.
Би эмч нарынх нь өрөө руу орлоо гээд уурлахад нөгөө цустай тагаа сугалаад цэвэрхэн таг хийчихсэн. Тэгээд охиноо аваад эмч нарын өрөө рүү орох гэж байсан чинь тэр сувилагч “Ёо ямар ядаргаатай юм бэ” гээд уурласан.
Үүнээс үүдэж охины маань биеийн байдал муудаж, цагаанаар бааж эхэлсэн. Гэтэл эмнэлгийн ажилтнууд, удирдлагууд уг асуудалд анхаарал хандуулаагүй. Эсрэгээрээ намайг буруутгасан. Цаашид миний хүүхдэд гарах эрсдэлд санаа зовж байна. Үнэхээр гомдолтой байна" гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.38
Барин тавин худлаа л яриад байна даа...хүнд тариа болон бусад эмчилгээ хийчээд хэрэглэсэн бохирдсон зүйлийг шууд хаягдлын саванд хаядаг байгаа шүү...хүний цустай таглаа энэ тэрийг энд тэндээ хадгалаад явдаг сувилагч гэж байхгүй...эсвэл хогийн сав ухаад цустай таглаа гаргаж ирсэн юмуу...гэх мэт эргэлзээтэй юм байна байна... бусдаас буруу хайраар өөрийн ухамсрыг жаахан дээшлүүлэх хэрэгтэй байнаа..ядаж л хүүхдээ хоолны хордлогод оруулахгүй хооллож сурах гэр мэт...
Хариулах