Говь-Алтайд сураггүй алга болсон охиныг эсэн мэнд олжээ

Х.Есү
2024/10/14

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд аравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 9 настай А охиныг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж тухайн өдрийн 10:55 цагт эсэн мэнд олжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна