Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт өчигдөр зам тээврийн ноцтой осол болж, хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ.
Тухайн осолд өртсөн хүмүүс Тонхил суманд орон нутгийн сонгуульд санал өгөөд буцаж явсан оюутнууд байжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 50 минутад “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч 2 хүн нас барсан” гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт 5 иргэнээс 2 иргэн нас барж, 2 иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна" гэв.
Өөр эх сурвалжийн хэлж буйгаар тухайн оюутнууд дөрвөн машинтай явж байсан бөгөөд буцахдаа уралдаж, хурд хэтрүүлсэн байж болзошгүй. Орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд саналаа өгөхөөр яваад ийнхүү харамсалтай осол болж, хоёр оюутан амиа алдсан байна.
Сонгууль болгоноор яригддаг оршин суугаа хаягаасаа сонгуулиа өгдөг болох асуудал шийдэгдсэн байсан бол хоёрын хоёр залуу хол замд явж сонгуулиа өгөөд хорвоог орхихгүй байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.93
Хайран залуус.ямар босоод ирэх биш.ингэж солиорч нам мам болж талцаж бусдын амиар тоглохоо болиосой.
Хариулах103.212.119.235
Аархуу Ардын намын нүгэлээр олж авсан мөнгө нь хүний амиар гарлаадаа.
Хариулах66.181.186.172
Хайран залуус. Энэ нам болж талцлаа гээд Монгол улс хөгжлөө юу. Оюутнууд чааваас 5 төгрөг л гэж явсан байх даа. 100 жил хийсэн аймаг гэхэд засмал зам сумдад нь байдаггүй үнэн хөгийн. Ээлжилж засаг бариад ч нэмэргүй юмнууд. Өөрсдөө л мөнгөтэй болох гэж үхэлдэхээс биш ард олноо боддог нь ч алга доо
Хариулах202.9.40.52
АН ыхан царцаа зөөгөөд байсан.
Хариулах146.70.46.34
хэнд санал өгснийг яаж мэдэж байгаа юм бэ.
Хариулах103.57.92.247
Хэн авч явсныг нь мэдэж буй бол тодорхой шүү дээ