Дотоодын цэргийн байгууллагаас иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр сурган, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог.
Мөн Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хааж байгаа иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн сацуу улс орон, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаагаараа онцлог юм.
Энэ онд “Жэй Си Ай Монгол” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад “Гагнуурчин”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин”, “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Цаашид Дотоодын цэргийн байгууллагаас Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, мөн санхүүгийн мэдлэгтэй, хуримтлалтай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.133
Цэргийн алба хаах хугацаанд нь заримд амьдралынх нь зорилгыг тодорхойлон шууд төрийн тусгай албаны ажлын байраар хангаж, заримд амьдралд нь хэрэгтэй мэргэжлүүдийг эзэмшүүлж цэргийн албаны 1 жилийг үр дүнтэй болгож байгаа дотоодын цэргийнхэндээ амжилт хүсье.
Хариулах203.91.115.48
Хичээл таслах хийдүүлэх боломжгүй жинхэнэ чанартай сургалт болж байгаа юм байна даа амжилт
Хариулах103.212.117.185
Өө ёстой болж байнашдээ дотоодын цэрэг
Хариулах71.205.4.58
Bolj baina shuu
Хариулах