Бага насны хүүхдийг алгадаж, цохьсон цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна