Бага насны хүүхэд "зодсон" цэцэрлэгийн туслах багшийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

С.Гандэлгэр
2024/10/15

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэг дунд цэцэрлэгийн туслах багш бага насны хүүхдийн биед халдаж, хөнгөн хохирол учруулсан хэрэг байжээ. 

Тодруулбал Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.229
    2024/10/16

    Ийм өөдгүй алнуудын ал руу нь улайсгасан төмөр шаах ёстой.

    Хариулах
  • 66.181.161.203
    2024/10/15

    Иймэрхүү төрөлийн шуламнуудын нөхөр нь архичин эсвэл нөхөр нь өөр хүүхэнтэй бавалцдаг байж таараа.Эсвэл өөрөө нөхрөө дээрээ гарахаар хурдан тавь унтмаар байна гэдэг төрлийн хүүхнүүд байж таараа 15 жил өгчихөө

    Хариулах