Энэ оны гуравдугаар сард Тагнуулын Ерөнхий газраас гадаадын нэг тагнуул түүнд тусалсан гурван Монгол иргэнийг баривчилсан. Тухайн этгээдүүдийн дунд "Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж байсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг өнгөрсөн сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай байдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.131
Шунал ихдвэл шулам болно оо гэж хэтэрхий их шуналтай шар хувалз дааа...
Хариулах103.57.95.234
Ирээдүйг хардаг гэж өөрөө ярьсан. Одоо өөрийнхөө ирээдүйг харж бгаа байлгүй дээ.
Хариулах59.153.115.189
Хачин юмдаа очиж очиж тагнуултай холбогддог. Тагнуул гэж мэдээгүЙ байхаа.Дамжуулах нууцыг хаанаас олов гэж. Бурхан өршөөх болтугай
Хариулах66.181.161.203
Хэрвээ энэ ламтан энэ төлөвлөсөн ялыг авах аваасу шоронгоос зөвхөн хүүр нь тээгдэж гарч ирнэ.Винайн ёсыг дээдэлсэн энэ ламтанг одоо л шүтээн нь аврана даа харах л үлдлээ
Хариулах