Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Шүүхэд шилжүүлсэн хэрэг дунд Гаалийн байгууллагын албан тушаалтантай холбоотны хууль зөрчсөн хэрэг байв.
Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.В нь бусадтай үгсэн хуйвалдаж арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн гаргахаар Дорнод аймаг дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна