З.Төмөртөмөө: Би ногоон автобусны хэрэгт нэг хувь л холбогдсон байвал насаараа шоронд суухад ч бэлэн

Zuv.mn
2024/10/16

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зассан хуучин ногоон автобус оруулж ирсэн нь иргэдийн ихээхэн дургүйцлийг хүргээд байсан. 

Орон нутгийн сонгуульд МАН-ын намаас нэр дэвшигч, Хотын даргын орлогч асан З.Төмөртөмөөг ногоон автобусны хэрэгт шалгагдах ёстой гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл З.Төмөртөмөө өөрийн цахим хуудаснаа "Ногоон автобусанд холбон гүтгэсэн нөхдийг хуулийн байгууллагад өгч буйгаа зарлаж байна. Сонгуулийн үеэр тоохгүй урдах ажлаа хийв. 

Ногоон автобусанд нэг хувь л холбогдсон байвал насаараа шоронд суухад ч бэлэн. Би АТГ-д өөрийгөө шалгуулахаар өгнө. Тэгээд улс төрийн зорилгоор хий хоосон нэр хүндэд халдаж, гүтгэсэн нөхдийг ил зарлах болно" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.175
    2024/10/17

    Ногоон автобусны мөнгө тоэшигчидыг одоход их амархан бүгд л гэр бүлтэйгээ гадаадаар зугаалаад байсан шүүдээ бүүр зунжин гэр бүл найз нөхөдтэйгөө балиар хулгайчууд

    Хариулах
  • 66.181.191.240
    2024/10/16

    зөв шүү дээ оролцоогүй бол нэгэндээ хор хийхээ болиоч дээ

    Хариулах