Улаанбаатарт 5 градус дулаан байна

Zuv.mn
2024/10/17

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн /Х,17/ цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 16-ны 20 цагаас 10-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

2024 оны 10-р сарын 18-наас 2024 оны 10-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна