Хүйтний улирал ойртож, иргэд гал түлж эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн тухай дуудлага нэмэгдэж байна.
Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт гал гарч 35 настай нэг иргэн амиа алджээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 17-ны 00:40 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна