​ Ирэх оны эхний хагас гэхэд Нийслэлд эвдэрхий зам нэг ч үлдэхгүй

Х.Батсайхан
2024/10/17

Нийслэл энэ жил Нийслэлийн төсөв болон бондын хөрөнгөөр 87 байршилд 162 км зам засаж, шинэчлэхээр ажиллаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дээрх ажлаас 55 байршилд 80 гаруй км зам шинэчлээд байгаа бөгөөд дахин 22 байршилд зам засаж, шинэчлэх ажил үлдээд байгаа аж. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 17 байршил, 19.2 км замын ажил наадмаас өмнө хийгдсэн бол сүүлд Нийслэлийн бондын хөрөнгөөр хийгдэх ажлууд одоо хийгдэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ талаар өгсөн мэдээлэлдээ "Зам засвараа зун хийх байсан гэсэн шүүмжлэл байна. Нийслэл бондоо зургадугаар сард босгосон. Улмаар зураг төсөв боловсруулж, тендер зарлахад хамгийн эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарсан. Ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор нийт засах замынхаа 70 хувийг дуусгана. Ирэх оны эхний хагас гэхэд Нийслэлд хагархай эвдэрхий зам нэг ч үлдэхгүй. Замын эвдрэл түгжрэлд нөлөөлдөг. Бид хамтдаа хүлээцтэй, тэвчээртэй байж түгжрэлийг бага ч атугай гэтэлнэ" гэж мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.50
    2024/10/17

    явган хүний замаа засаач ээ

    Хариулах