Өнөөдөр болох үйл явдлууд

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

Өнөөдөр болох онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

-09:00 цагт: 

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын Эмч нарын VII их хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Их хурлын нээлтэд оролцож үг хэлнэ. Утас: 9110-8333, 9612-1060, 8911-9482.

09:00-14:00 цагт:

 Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд: Эрүү нүүрний мэс заслын багийнхан сайн дурын хүмүүнлэгийн 100 дахь ажлынхаа үр дүнг хэлэлцэж, “Хязгаар нутгийн инээмсэглэл” өдөрлөг болно.

11:00-13:00 цагт:

 “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд эхлүүлж байгаа “Жендэрийн тэгш байдлын элч-Монгол Энхийг сахиулагчид” хамтарсан төслийн нээлт болно. Утас: 8877-9173.

11:00 цагт:

“Винсвэе эвэнт”-д: Техник, технологийн дээд сургууль, техник технологийн политехник коллежийн 40 жилийн ойн үйл ажиллагаатай. Ойн үйл ажиллагааны үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шагналыг гардуулна.

11:40 цагт:

Богд хааны ордон музейд: Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэн нээгдээд байна.

13:00 цагт:

 “Мишээл Экспо”- төвд: Арьс шир, ноос, ноолуурын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.