“АСА” циркийш энэ сарын 21-ний өдөр нээнэ

Х.Есү
2 цаг 48 минутын өмнө

Сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж Үндэсний циркийг хувьчлан авч, “АСА” цирк болгон өөрчилсөн байдаг.

Гэтэл хувьчлан авснаас хойш циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, ресторан, паб, авто угаалгын газар, арилжааны банк ажиллуулж байгаад 2020 онд хаасан.Үүний дараа тэрбээр иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно гэж амлаж байв. 

Тэрбээр хэдхэн сарын өмнө өөрийн сошиал хуудсаараа дамжуулан циркид бүрэн засвар шинэчлэл хийж 10-р сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдээд байсан юм. 

Тэгвэл “АСА” циркийг 10 дугаар сарын 21-ний өдөр нээхээр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна