Галлагааны улирал эхэлж, иргэд угаартах, гал түймэр гарах тоо эрс нэмэгдэж байна.
Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж, 49 настай эрэгтэй амиа алджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт НОБГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан байна.
Уг гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна