Хан уул дүүргийн нутаг, Яармагийн зам дээр хоёр иргэн автомашинд мөргүүлж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан билээ. Бид энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, "Вива сити" хотхоны урд талын зам дээр явган хүний гарцан дээр хүн машинд мөргүүллээ" гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 21-ний 19.05 цагт иржээ. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ослын газрыг хамгаалалтад авч, Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийсэн байна.
Шалгалтаар, ослын улмаас явган зорчигч амь насаа алдсан болбохыг тогтоож, хэргийг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн шалгаж байна. Осол гаргасан жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад согтолтын зэрэг тогтоогдоогүй" гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.67
Вивагийн явган хүний замыг гүүрэн гарцаар шийдэх хэрэгтэй
Хариулах202.126.89.181
Tsusan ushuu avah heregtei
Хариулах202.9.46.239
Хайран хүний амь нас эрүүл мэнд сүйтгэгдлээ .Хальтиргаа гулгаатай байхад хурдаа тохируулж яваачээ
Хариулах66.181.180.109
Ээ бурхан минь.ум ма ни бад мэ хум.энэ гарцан дээр дээгүүр нь нарийн чхамаагүй гүүрэн гаоц хийж өгөөч.бид айдасгүй нэгийн цуваагаар ч хамаагүй гарч байя!!!!!!!!.