“Амьдрахуй” драмын жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байна

С.Гандэлгэр
Өчигдөр 14 цаг 49 минут

Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.

Яг одоо “Амьдрахуй” драмын жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 23-аас 26-ны өдрүүдийг дуустал Соёлын Төв өргөөний тайзнаа орой бүр 19 цагаас тоглох юм.

Улаанбаатар хотноо намар цагийн хамгийн анхны театрын үзвэр болж нээлтээ хийсэн тус жүжиг хөшгөө нээсэн цагаас эхлэн үзэгчдийн дунд тасралтгүй шуугиан тарьж буй.

Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллажээ.

Тасалбар https://ticket.mn/event/2299/ -ээр борлуулагдаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна