И.Идэр: Амьдрал үргэлж САЙХНААРАА л байдаг

Т.Отгонсувд
16 цаг 34 минутын өмнө

Эгэл ардын амьдрал, үзэл бодлыг хуваалцдаг "Эгэл амьдрал" ярилцлага энэ удаа И.Идэртэй ярилцлаа. 

И.Идэр уул уурхайн мэргэжилтэй, ШУТИС-д багшилж, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, гадаад оронд амьдарч цагтаа цалгиж явсан эр. Гэвч эхэндээ элдэв шалтгаанаар архи гэдэг зүйлийг амсдаг байсан ч давтамж ихсэж, амьдралд нь тохиолдсон уналт, цохилтуудад сэтгэлээр унаж архи уудаг болжээ. 

Тэрбээр  "Амьдрал үргэлж сайхнаараа" гэж хэлэх дуртай. Өөрийн бодол, өөрийгөө шүүн тунгаах ухаантай тулдаа өнөөдөр амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж залуус дүү нартаа хандан сургамжаа хайрлаж байна. 

И.Идэр залуустаа хандан "Архи гэдэг зүйлээс л хол яваарай. Хүн хаана яваад байгаагаа, яаж задарч байгаагаа мэддэггүй юм. Хүнийг хүн ёсоор хайрлаж, хандаж байгаарай. Архичин, гуйлгачин хүнд ч гэрэл гэгээтэй тал байдаг юм шүү. Хэн юуг туулж явааг хэн мэдлээ. 

Хийх хүнд арга олддог. Ажил хөдөлмөр эрхэлж, ирээдүйгээ бүтээгээрэй. Миний амьдралын зорилго бол хүн болж төрсөнийх хэн гэдэг хүн, юуг зорьж, юу бүтээснийг минь хүмүүс дурсаасай гэж боддог" хэмээн ярилаа. 

Ярилцлага үзэх линк: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна