"Амьд ертөнцийн тайлан-2024” уулзалт болно

Х.Батсайхан
3 цаг 50 минутын өмнө

Өнөөдөр /Х.24/ улс эх оронд өрнөх зарим чухал үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00-14:00 цагт: “"Сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форум болно. Утас: 9919-9346.

09:30-13:00 цагт: “Блью Скай”-д: Монгол-Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын ээлжит уулзалт “Эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдвээр болно. 

09:00 цагт: Үндэсний төв номын санд: “Хийн түлшний аюулгүй ажиллагаа-Gas Safety 2024” сургалт хэлэлцүүлэгтэй. Утас: 9572-4747.

10:00 цагт: “Туушин”-д: БОУАӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-амьд организм-зэрлэг амьтад” сэдвээр танилцуулах "Амьд ертөнцийн тайлан-2024” уулзалт зохион байгуулна.

10:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: "Сувилахуйн шинлэх ухааны онол практикийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн тусгах нь” олон улсын хуралтай. Утас: 9111-8318.

11:30-13:00 цагт: Өнөөдөр тохиож буй НҮБ-ын өдрөөр “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг, “Тогтвортой хөгжлийн төлөөх Залуучуудын оролцоо” үйл ажиллагаа тус тус болно.

14:00 цагт: МУИС-ийн хичээлийн II байранд: “Дуут хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” судалгааны бүтээлийг танилцуулна. Утас: 7575-4400.

-ХЭҮК-оос “Хүний эрхийн төлөө хамтдаа” хангайн бүсийн уулзалт, нээлттэй өдрийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг зохион байгуулна.

-Монголын Үндэсний музейд: Нийслэл хотын түүхий архивын баримт, биет үзмэрийн "Улаанбаатар-100" үзэсгэлэн гарч байна.

“Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх” Дэлхийн 7 хоног 10-р сарын 20-26-нд болж байна

-Монголын Уран зургийн геларейд: “Намрын үдшийн галерей-2024” үзэсгэлэн, үйл ажиллагаа болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна