"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр осол гарч, тус үйлдвэрийн ажилтан, эрэгтэй Б гэмтжээ.
Осол гарах үед дөрвөн хүн ажиллаж байсан бөгөөд шалтгаан нь станцын ил хуваарилах байгууламжийн газардуулга салсантай холбоотой байж магадгүй байна.
Гэмтсэн иргэний биеийн байдал хэвийн, Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хамт ажиллаж байсан хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учраагүй ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна