Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн захирал А.Сувдаа ажлаа өгч, түүний оронд "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн эсэргүүцэл илэрхийлж, эмнэлгийн багаж хэрэгсэл дутуу иргэдэд үйлчлэхэд хүндрэлтэй байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Мөн ажилчдынхаа 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан зэрэг шалтгаануудаар эмнэлгийн удирдлага А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гарган холбогдох байгууллагуудад өгсөн.
Улмаар НЭМГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шалгалт явуулсан байна.
Гэхдээ ХУД-ийн эмнэлгийн дарга А.Сувдаа ажлаас гарах өөрийн хүсэлтээ өгсөн байна. Түүнийг албыг "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор Н.Наранбаатарт өгч ажлыг нь хүлээлгэж өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.226
2 emnelegiin dargaa hoorond solison oo ajil gej bgamuu eruul mendiin gazar pop shiidver bna
Хариулах103.212.116.73
Өөрийн хүсэлтээр биш ажилчиддаа хөөгдөөд явлаа хө.Явахгүй гэж бүр улаан цагаандаа гартал их л үзэлцлээдээ.
Хариулах202.126.90.226
ha ha enerel emnelegiin dqrga bolj bga nuguu suvdaa n
Хариулах103.212.116.73
Одоо тэр эмнэлэг өнгөрсөөн.
202.126.89.173
Тэнэг хүүхэн бна лээ Чадвар муутай муухай орилсон
Хариулах103.212.117.118
Ашгүй мөнгө хөрөнгө шамшигдуулаагүй юу. Овоо овоо. Ажил яах вэ болно.
Хариулах