С.Жавхлан Халимаг улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулжээ

Х.Есү
2024/10/28

Монгол туургатан ахан дүүсээ соёл урлаг, оюун санаагаар гагнаж, хамаг Монголынхоо хэдэн зуу, мянган жилээр тасарч холдсон холбоог сэргээсэн Самандын Жавхлангийн урлаг соёлын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Халимаг улсын ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар 2024 оны 10 сарын 20-ны өдөр Халимаг Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.

- Тэрбээр нийтийн дууны салбарыг өнөөгийн шинэ түвшинд гаргаж ирснийг үнэлж, 2009 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртээж байсан юм. 

- С.Жавхлангийн 2012 оноос санаачилж эхлүүлсэн “Хамаг Монгол” төсөл Монгол туургатан улсууд болон дэлхий даяар тархан суурьшсан Монгол ястан үнэдэстэнд амжилттай хүрч, амжилттай үр дүнг авч ирсэн бөгөөд одоогоор түүнд Монгол туургатан Тува, Буриад, Халимаг улсууд тус тус цол хэргэм өндөр хүндлэл, баяр талархалаа хүртээгээд байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.210
    2024/10/30

    Odoo halimag samgantai suudaa , tegeed tednii deputataar songogsonch uurt n amar bhdaa! kkk

    Хариулах