“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эр цэргийн баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.
Уг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг 2022 оны тавдугаар сараас хойш зохион байгуулсан бөгөөд хоёр жилийн хугацаанд нийт эрчүүдийн 46.1 хувь хамрагджээ. Үүнээс харахад манай улсад эрчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэл сонирхол, идэвхи сул байгаа юм.
Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулсан ажлын хүрээнд зүрх судас, уушги, хоол боловсруулах, урологи андрологи буюу эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, үений мэс засал, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиа, ходоодны дуран, цээж үений рентген зураг зэрэг нийт 16 чиглэлийн үзлэгийг хийсэн байна.
Энэхүү үзлэг шинжилгээнд 400 орчим эрэгтэй хамрагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна