SUN (Silk road universities network) VII удаагийн уран бичлэгийн уралдааны шүлгийн төрөлд шилдгээр шалгарсан СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Дашдуламтай ярилцлаа.
Энэхүү тэмцээн нь дэлхийн бүх улсын урлагийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг томоохон тэмцээн юм.
Б.Дашдулам "Би багаасаа л бичих дуртай хүүхэд байсан. Дунд ангид сурч байх үед бие маань өвдөж хичээлдээ хэдэн жил сараар явахгүй гэртээ байдаг байлаа. Тухайн үед утас тогтмол хэрэглэж болохгүй өвчин маань хүндэрчих гээд байсан учраас ном их уншдаг байв.
Гэртээ удаан хугацаанд ганцаараа байсан учир бүрэг ичимхий болж, хүнтэй харилцахдаа муу, харин өөрийнхөө бодлыг цаасан дээр буулгадаг байлаа.
Ганцаардсан үедээ бичсэн шүлгүүд надад маш их байдаг. Цээжин дээр тээглээд байгаа зүйлсээ замбараагүй ч хамаагүй буулгачихвал тайвширдаг байсан. Энэ нөхцөл байдал шүлэг бичих хамгийн гол шалтгаан минь болсон.
Дэлхийн тэмцээнд түрүүлсэн гэдгийг аав минь сонсоод хамгийн их баярлаж, хоолой нь зангирахыг анх удаа сонссон. Би өөрөө баярлаж байгаа ч аав, ээж минь энэ мэдрэмжийг авч, баярлаж байгаа нь ямар сайхан бэ гэж бодож байлаа.
Цаашид ч жүжигчний мэргэжлээрээ дэлхийд гарч тэднийгээ илүү их баярлуулж, бахархуулах болно" гэж өгүүлэх түүний ярилцлагыг дараах видеоноос үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна