Цэцэрлэгт бага насны хүүхэд хахаж, амиа алдсан асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Юуны түрүүнд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. Айхтар үйл явдал болсон байна. Өчигдөр мэдээлэл аваад шууд шалгалт хийсэн. Тухайн газар нь цэцэрлэг биш зөвшөөрөлгүй хүүхэд харах үйлчилгээ явуулдаг газар байсан. 0-2 насны хүүхдүүд авч байгааг "хүүхэд харах үйлчилгээ" гэж нэрлэдэг. Хүүхэд харах үйлчилгээ Боловсролын яаманд хамаарахгүй, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хяналт тавих ёстой. Сүүлийн үед цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж байгаа. Тухайн хороо, дүүрэгт цэцэрлэгийн хомсдол байхгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.255
Боловсролыг ингэж доройтолд оруулах гэж... 8.31 нд хийх ажил мөн үү
Хариулах192.82.66.30
Боловсролын хяналтын улсын байцаагч нар чинь юу хийдгийн бол??? цэцэрлэг гэсэн нэртэй байхад шалгадаггүй юм уу зөвшөөрөлтэй эсэхийг???
Хариулах103.168.34.210
heden jujigchidtei marzagnaad suuj bdg ter hudulmuriin yamnii saiddaa arga hemjee avah boljee !
Хариулах