Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мунд олгохоор болжээ. Тэрбээр энэ шагналыг хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байна. Өмнө нь монголч эрдэмтэн Жек Уэзерфордод олгож байсан юм.
Чингис хааны одон хүртэгсэд
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр[1]
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хү хамтлаг
2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин[2]
2022 онд Академич Дэчингунгаагийн Доржготов
2022 онд Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд / Jack Weatherford /
2023 онд Морин хуурын чуулга
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна