Соёлын саыд Ч.Номингоос 2025 оны улсын төсөв болон өөрийн яаман дээр нь тавигдсан 600 орчим тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулах асуудлаар тодрууллаа.
Мөн сайдын багцаас хамгийн анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа сэдэв бол хүүхдүүдэд соёлын эрхийн бичиг олгох асуудал юм.
Ч.Номин: "Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 16-18 насны өсвөр насны 186 мянган хүүхэд байгаа. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байгаа юм.
Өсвөр насны хүүхдүүд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Энэ утгаараа бид нар өсвөр насны 186 мянган хүүхдэдээ жилд 100 мянган төгрөгийн цахим хэтэвчээр дамжсан соёлын эрхийн бичиг буюу соёл спортын эрхийн бичгийг бий болгоё гээд энэ хөтөлбөрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ хуульд оруулж өгөөд ингээд төсөвт саналаа оруулаад явж байгаа юм.
Энэ хүүхэд 100 мянган төгрөг авснаараа юу хийх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хүүхдүүд энэ 100 мянган төгрөгөө аваад ном авч болно, өөрийнхөө дуртай дугуйлан секцэд явж болно. Сагсан бөмбөг, боксын дугуйландаа явж болно. Үүнээс гадна номын санд хичээллэж болно. Магадгүй зарим нэг хүүхдүүд хөгжмийн зэмсгээ худалдаж авч чадахгүй нөхцөл үүснэ шүү дээ. Тэгвэл хөгжмийн зэмсгээ авахад энэ эрхийн бичгээ ашиглаж болно. Ийм зарчмаар бий болсон.
Ингэхдээ бид судалгаанаас үзэхэд ер нь аливаа зүйлүүдийн соёлын болон спортын арга хэмжээнд хамрагдахад дунджаар 8000 төгрөг нэг удаад зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Тийм учраас бид хүүхэд улиралд нэг удаа ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлэх арга хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрөө шийдвэр гаргаж хамрагдуулъя гэдэг утгаараа гарч ирсэн хөтөлбөр байгаа.
Тэгэхээр дахиад хэлье. Энд хүүхдүүд маань өөрөө шийдвэр гаргаад цахим орчноос өөрийнхөө дуртай зүйлийг сонгож аваад хөтөлбөртөө хамрагдах боломжтой. Эдийн засаг талаас нь хэлье. Өнөөдөр бид нар соёлын салбарт болон спортын салбарт 186 мянган хүүхэд буюу хэрэглэгч бэлдэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр үүнийг дагаад дугуйлан секц нэмэгдэнэ. Хүүхдэд зориулсан ном товхимлууд маань хэвлэгдэж гарч ирнэ. Номын сангууд маань хүүхдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд хийдэг болж эхэлнэ. Ингэж байж дахиад соёл урлагийн байгууллагууд маань хүүхдэд зориулсан хөтөлбөрийг гаргаж ирнэ. Ингэснээр кофе шопод очиж суугаад, вэйп татаад суудаг, амиа хорлоё гэсэн сэдэл төрөөд байгаа хүүхдүүд маань тодорхой түвшинд ч гэсэн үүнийг өөрийнхөө төлөө чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжтой орчин бий болно гэж харж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.142
uuruu husah bolomjoo l hangaj bg ym bn , uvul huitend huuhduud ter uzveriin gazart uilchiluuleed bj haragdaach ! huval bol huvz l ym bndaa !
Хариулах103.10.23.120
Ёооооооо.
Хариулах202.55.191.194
ИЙМ БАЛАЙНУУД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ
Хариулах