Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс буюу 11-р сарын 1-нээс эхэлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдах бөгөөд гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөнгөлөлт хамаарах юм.
Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна