Д.Энхтүвшин: Намайг төсөв эсэргүүцсэн гээд гишүүд дарамталж байна. Би хулгай хийх гэж, сүнсээ зарах гэж орж ирээгүй

С.Гандэлгэр
2024/11/01

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас би МАН-аас нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд, ААН-үүд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. 

МАН-ын бүлгийн анхны хуралдаан дээр эсрэг санал илэрхийлэхэд гишүүдээс дарамт ирсэн. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй. Сүнсээ зарах гэж орж ирээгүй. Надад өөрийн гэсэн үнэт зүйл бий. Би улс орон, иргэд, ААН-үүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина." гэлээ. 



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.243
    2024/11/06

    amjilt uragsha

    Хариулах
  • 66.181.184.140
    2024/11/06

    Зөв байгаад Баярлаллаа. Цаашид бүр их зөв байгаарай.

    Хариулах
  • 66.181.178.206
    2024/11/06

    Аж ахуй нэгж мөнгөний төлөө ажиллаад ард түмнийг туйлдуулж байна....үнэ тэнгэрт хадлаа яаж амьдрахыг заагаад өгөөч....

    Хариулах
  • 66.181.179.198
    2024/11/04

    Дэмжиж бна нэг ч гэсэн үнэний төлөө байгаад талархалаа.❤️❤️❤️

    Хариулах
  • 202.9.41.14
    11 цагийн өмнө

    Попроогүй л гэж найдахаас

    Хариулах
  • 122.201.31.124
    12 цагийн өмнө

    Зөв дөө хө. Харин цаашид тууштай тэмцвэл амь насаа яаж хамгаалах вэ? 1990 оноос хойш Монголын төр алуурчид, луйварчид, архаг гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн. Ардчилал бол тэдний нуугддаг халхавч юм. Монголд "Октябрийн хувьсгал" гарах нөхцөл бүрэлдэж байгаа. Ард түмэн хэзээ тэсрэхийг бурхан л мэдэх байх даа.

    Хариулах
  • 202.9.40.144
    13 цагийн өмнө

    Ямар сайхан сэтгэл бэ.эх орон ард түмэнээ боддог хүн бдаг л юм бн

    Хариулах
  • 66.181.180.177
    16 цагийн өмнө

    Зөвөө

    Хариулах
  • 202.179.3.214
    Өчигдөр

    Мундаг шүү Зөв шүү арай хэтэрч байна Ийм зүйл хийлгэх гэж ард бид ч элдэвээрээ хэлүүлэн доромжлуулан дэмжсэн юмуу Зөв шударга үзэлцээд байгааоай Дэмжиж байна

    Хариулах
  • 202.55.188.107
    2024/11/02

    Нэг ч гэсэн ийм ёс зүй үнэт зүйлтэй соёлтой хүн байгаад талархаж байна.

    Хариулах
    • 202.126.88.162
      Өчигдөр

      Тм шүү хэрэгтэй

    • 122.201.31.17
      Өчигдөр

      Эрхбиш олны олон дотор зөв бодолтой хүн байдаг л юм байна

  • 103.212.118.167
    2024/11/02

    Зөв дуугарсан бна битгий шантраарай.

    Хариулах
    • 202.126.89.209
      2024/11/04

      Ард түмэн харж сонсож бна .зайлшгүй мөрдөх хэрэгжүүлэх ёстой асуудлыг хөндлөө гэж эсэргүүцэж байгаа улс төрчид гэх УИХГишүүд харин өнөөдөр хэн болж бнаа новш гэж...

  • 66.181.187.179
    2024/11/02

    Яг зөв шүү. Наад хуучин хулгайч нар чинь бүр гарчихсан учраас дарамталж бга юм уусчихалгүй тууштай байхыг хүсье

    Хариулах
  • 66.181.160.35
    2024/11/01

    Залуу хүн зөв бодолтой, шудрага байх нь улс оронд их тустай шүү. Амжилт хүсье

    Хариулах
  • 103.168.34.134
    2024/11/01

    Зүйтэй, Нэг ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч хүн байдаг юм бна. Амьгүй албатууд болсон байна. Мөнгөний дор сөгдөгсөд болж, тэдэнд үнэт зүйл гэж байхгүй, идэх, залилах, улс орныг цөлмөх …

    Хариулах
  • 202.21.99.52
    2024/11/01

    уусаад, няцаад эсвэл дарамтанд ороо боличихгүй бол зөв л зүйл яриж байна. Зоригтой тууштай бай. дэмжинэ шүү

    Хариулах
  • 202.21.106.101
    2024/11/01

    дэмжиж байна

    Хариулах
  • 4.189.229.55
    2024/11/01

    УИХ-ын дарга нүүрсчин, ЖДҮ-чин АДМИНЕРАЛ АМАРБАЯСГАЛАН гэж улаан авилгачийг огцруулаа.

    Хариулах
    • 202.126.89.157
      2024/11/04

      Зовлонг нь ойлгодог хүн зөв хэллээ. Амжилт хүсье.