Богд ууланд үүрлэсэн зэрлэгшсэн муур, нохдыг хөөх ажлыг зохион байгуулна

Zuv.mn
2024/11/01

Дархан цаазат Богд уулын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор тус ууланд үүрлэсэн зэрлэгшсэн муур, нохойг үргээх, туух ажлыг энэ сарын 2-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.  

Үүнтэй холбоотойгоор иргэд, оршин суугчид, аялагчдыг дээрх өдрүүдэд Богд ууланд гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан байна. 
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг мөн анхааруулжээ.

Үргээлэг, туух ажил явагдах байршлууд 

Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын ам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна