АНУ-ын СОНГУУЛЬ: 70 сая хүн саналаа урьдчилж өгчээ

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 15 минут

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 168 сая хүн бичигдсэнээс 70 сая хүн саналаа урьдчилж өгсөн гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Саналаа урьдчилж өгсөн 70 сая хүний 37.4 сая нь хэсгийн хороон дээр очиж саналаа өгсөн бол 32.6 сая нь цахим шуудангаар явуулсан байна. 

Мужаар салгавал Техас мужид хамгийн олон буюу 7.9 сая, Флорида мужид 7.3 сая, Калифорни мужид 6.0 сая сонгогч саналаа урьдчилж өгчээ.  

Ерөнхийлөгчийн сонгууль маргааш болох бөгөөд БНН-аас Доналд Трамп, Ардчилсан намаас Камала Харрис нар нэр дэвшиж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна