Хадгаламждаа мөнгө нэмээд Фукуок арал руу аялаарай

Х.Есү
2024/11/04

ХААН Банк өнгөрсөн 8-р сараас эхлэн хадгаламжийн урамшуулалт аяныг нийт харилцагчдынхаа дунд зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сар бүр хамгийн онцгой бэлгүүдийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд 11-р сарын ээлжит бэлэг задарлаа. 

Харилцагч та цахимаар буюу Khan Bank аппликэйшнээр шинээр хуримтлал үүсгэх, эсвэл хадгаламжийн дансандаа мөнгө нэмээд Вьетнамын баруун өмнөд эргийн ойролцоо орших Фукуок арлын үзэсгэлэнт газруудаар аялах эрхийн эзэн болоорой. 

Аянд хэрхэн оролцох вэ?

  • 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуусталх хугацаанд ХААН Банкны Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр 6 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн данс нээгээд, нэмсэн орлого бүр тань 100,000₮ хүрэх тутамд тохирлын нэг эрхтэй болно. Тохирлын хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болно.

  • Аяны болзол ханган ирээдүйдээ хөрөнгө оруулж, хадгаламж үүсгэсэн нэг харилцагчийг 2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, үзэсгэлэнт Фукуок арлыг үзэх аяллын эрхээр урамшуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol гэсэн текстийн аль нэгийг мессежээр илгээн хэдэн тохирлын эрх үүссэнийг шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

  • Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

  • Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

  • 2024.11.01-нээс өмнөх хугацаанд хадгаламждаа хийсэн орлого нь 100,000 төгрөг хүрсэн харилцагчид хамаарахгүй. Мөн өмнөх буюу 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулсан Хадгаламжийн урамшуулалт аянд тохирлын эзнээр шалгарсан харилцагч тус аянд дахин хамрагдах боломжгүй.

  • Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна