Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч суулт зарлалаа

Т.Отгонсувд
2024/11/05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын долоонд болно. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон ар гэрийнхэн нь уг шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч, удаа дараа хүсэлт өгсөн ч шүүхээс албан ёсны хариу өгөөгүй байгаа юм. Н.Өнөрцэцэг өчигдрөөс эхлэн хорих ангидаа өлсгөлөн зарлаад буй юм. 

Н.Өнөрцэцэгийн дүү "Эгчийг минь өмнө нь хаалттай шүүж, гавлаад явсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Аймар. Одоо шүүх хурлын нээлттэй явуулж болох хэсгүүдийг нээлттэй явуулахыг хүсч байна. Олон нийтээсээ дэмжлэг хүсч байна. 

Эгчийн минь ил болгосон хулгайнуудын хэн нь ял авч, хариуцлага хүлээсэн юм бэ. Шударга баймаар байна. Эцсийн найдвар шүүхдээ л шударга ажиллаасай гэж найдаж байна" гэв. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүх хурал долоодугаар сарын 19-нд болж, түүнд 4 жил 9 сар хорих ял оногдуулсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна