Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж, ээж нь гадаа хонолоо

Zuv.mn
2024/11/06

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын долоонд болно. 

Уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулахыг шаардаж сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангидаа 48 цагийн турш өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаад байна. 

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдгээ өчигдөр /2024.11.05/ мэдэгдсэн юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 19-нд болж, өмгөөлөгчгүй, хаалттай явсан. Анхан шатны шүүхээс түүнд таван хэрэгт холбогдуулан 4,9 жилийн хорих ял оноосон юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.64
    2024/11/06

    " Turiin Nuutst - Nogoon Avtobus " baisan biluu - ? " Green Bus " - nii Talaar emuu ? Yag yu ve ? Mash ih sonin , sonin yumnuud Hugjiltei mash ih hugjiltei yumnuud Turiin Nuutst baidag shuu ? Yag yu yum bol !!!

    Хариулах