Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэллээ.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн болон хэвлэлийнхэн цуглажээ. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Ч.Өнөрбаяр бидэнд мэдээлэл өглөө.
Ч.Өнөрбаяр: 2024 оны долдугаар сарын 18, 19-нд анхан шатны шүүхээс 4,9 жилийн хорих ял авсан. Тэр үед бид гадаа нь гараад ирнэ гэсэн итгэлтэй байсан. Ял авна гэж ерөөсөө бодоогүй. Тэгсэн гэнэтхэн 4,9 жилийн ял авчихсан. Үнэхээр хэцүү хүнд үе байсан.
Одоо энэ хурал бас хамгаалалт ихтэй хаалттай болохоор нь айгаад л байна. Одоо энэ шүүхээс жоохон тааруухан шийдвэр гарах юм бол манай аав л хэцүүдэх байх. Биеийн байдал нь сайнгүй байгаа. Шүүхдээ итгээд горьдлого тээгээд л хүлээж байна даа.
Дүү минь биднийг харангуутаа л ирэх гэж зүтгэсэн. Нөгөө хэдэн цагдаа нар нь цааш нь чирээд аваад орох шиг болсон. Дүүгээ маш их санаж байна." гэв.