УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан иргэн Т-г ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ зодсон хэмээх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан.
Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт хүргэгдэж ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна