Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ: "Томуу томуу төст өвчний гол эрсдэл хавсарсан өвчтэй хүмүүст гол илэрдэг. Жишээ нь зүрхний үйл ажиллагааны архаг өвчтэй хүмүүс бол томуугаар өвдсөнөөс хойш долоо дахь хоног дээрээ нас барах тохиолдол ихсэж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд томуу томуу төст өвчнөөр өвдвөл ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. "
НЭМГ: "Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчиний тархалт идэвхжилийнхээ түвшинд байна. Томуу томуу төст өвчтэй 6160 тохиолдол оношлогдсон байна. Өнгөрсөн долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 насны хүүхэд эзэлж байна
-23.8 хувийг 2-4 насны хүүхдүүд
-19.3 хувийг 5-9 насны хүүхдүүд
20.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Нийслэлийн 9 дүүрэг дээр 1108 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна