Цахимаар эмийн жороо бичүүлж авах боломжтой боллоо

Х.Есү
2024/11/11

Эмийн жор цаасаар олгодог асуудлыг шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сараас Монгол улсын хэмжээнд эмийн жорыг цахимд шилжүүлсэн. Харин иргэдийн зүгээс заавал жороор эм авах нь хүндрэлтэй байгаа ба эмээ дутуу авч байгаа тохиолдлууд олон байна гэдгийг хэлж байгаа. 

Тэгвэл энэхүү цаасан жорыг хэрэглээнээс халж, оронд нь цахим жорыг хэрэглээнд нэвтрүүлжээ.  Хэрэв тухайн эмнэлэг, эмч цахимаар бичиж өгөхгүй бол 119 дугаарт гомдол гаргаж газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой болсон байна. 

Мөн ямар эм жортой, жоргүй талаар зөвлөмж авах боломжтой болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна