Б.Ариунхишиг: Халуун бууруулах эмийг олон хэлбэрээр өгснөөр хүүхдийн элэг ходоод гэмтэнэ

Х.Есү
11 цаг 52 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ. 

ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: "Халууралт маань өөрөө дархлааны систем ажиллаж эхэлж байгааг илтгэж байгаа. Хүүхэд жоохон халуурав уу үгүй юу, халууныг нь үзэхгүйгээр буулгаад байдаг. 

Яг хэд хүртэл халуурч байна вэ. Хэдэн цагийн давтамжтай халуурч байна гэдэг нь эмчид маш их мэдээлэл болдог. Тийм болохоор гэрийн нөхцөлд бүгдээрээ халуунаа үзэж байх шаардлагатай. Өндөр халууралт буюу 38 болон 38,5-аас дээш халуурах юм бол халуун буулгах ямар нэгэн арга хэмжээ авна. Эмийг заавал эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Нэг эмийг олон төрлөөг нэг хүүхдэд өгсөн тохиолдол маш их гардаг. Жишээ нь парацетамол эмийг зургаан цаг дотроо давтан хэрэглэхгүй, ибупрофенийг найман цаг дотроо давтаж хэрэглэхгүй. Адилхан үйлчилгээтэй, адил найрлагатай эмийг хүүхдэд өгснөөр элэг, ходоод гэмтээх эрсдэлтэй байдаг. 

38 хүртэлх халууныг механик аргаар буулгах хэрэгтэй. Хувцсыг нь нимгэлнэ, шингэн юм сайн уулгана, жин тавьж халуун буулгана. Халуурахаар нэмж хучих биш, хувцсийг нь нимгэлэх хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна