Дундговь аймгийн Гурвансайхан сумаас "Алтан ботгоны эзэн" тодорлоо

Х.Есү
9 цаг 28 минутын өмнө

Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Алтан төлийн эзэн”-ийг 46 дахь жилдээ тодруулж байгаа юм.


Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Д.Батсайхан, гэргий Г.Батсайхан нар 2024 оны "Алтан ботгоны эзэн"-ээр шалгарсан байна. Шагналыг хаврын тэргүүн сард гардуулах байсан хэдий ч өнгөрсөн өвлийн цас, зудын болон отор нүүдлийн байдлаас шалтгаалан хойшилж, өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адьяабаатар, МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэ, МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Э.Гантулга нар гардууллаа.


Д Батсайханых "Аймгийн аварга малчин өрх" бөгөөд таван хошуу малаа төрөл бүр дээр өсгөн үржүүлж буй удам дамжсан хөдөлмөрч малчин айл билээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна