Хөвсгөлийн Ханхад газар хөдөлжээ

Zuv.mn
6 цаг 17 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр 21.40 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 49 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74 км зайд байсан гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тооцоолсон байна 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг тэсрэлтийн хүчийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна. Түүнчлэн, магнитуд бага байсан ч гадаргад ойрхон бол балл өндөр, магнитуд өндөр ч гадаргаас хол буюу илүү гүнд байсан тохиолдолд мэдрэгдэх нь бага байдаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна