Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч,
нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -13…-15 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
10 хоногийн урьдчилсан төлөв
2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 29-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 12 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 04-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, 07,08-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууран.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22....-27 градус, өдөртөө -13....-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12 дугаар сарын 01-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-24 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө бүх хэсгээр -6...-11 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна