Цагийн ажил гэх нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлжээ

Х.Есү
7 цаг 52 минутын өмнө

Хоёр жилийн хугацаанд фейсбүүк, цахим орчинд нэр бүхий хуурамч хаяг ашиглан цагийн ажил гэх нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлэх нөхцөл байдал бүрдүүлсэн гэх хэргийг иргэн П үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. 

Тус хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны арваннэгдүгээр сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Иймд ажлын санал, амар хялбар аргаар мөнгө олох боломжтой гэх мэдээлэлд итгэхгүй байж өөрийн аюулгүй байдалд анхаарахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна