У.Нарантогтох
Мас рестлинг буюу модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Киргизстаны нийслэл Бишкек хотноо болж, Монгол Улсын баг анхны аваргаа өлгийдөн түүхэн амжилт гаргаад байна. Өсвөр үеийн 80 кг-ын жинд өрсөлдсөн У.Нарантогтох энэхүү түүхэн амжилтыг гаргасан юм. Түүнчлэн гурван мөнгө, есөн хүрэл медаль авч, амжилт нь өсөж байгааг харуулсан. Тэгвэл Бишкекээс бас нэгэн мэдээ ирсэн нь 2025 оны ДАШТ-ийг Монгол Улсад зохион байгуулах болсон тухай байв.
Тэмцээн Архангай аймагт болох бөгөөд Олон улсын модон барилдааны холбоонд одоогоор бүртгэлтэй 60 улс байгаа бөгөөд эдгээр улсууд ирж оролцох магадлалтай аж.
Монгол Улс модон барилдааны ДАШТ 2014 онх Бишкект зохион байгуулагдахад очиж оролцсон анхдагчдын нэг. 10 жилийн дараа ийнхүү анхны аваргаа өлгийдөж, ирэх жил ДАШТ зохион байгуулах гэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна