Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 6 эгнээ 3.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Бүтээн байгуулалтын явцад Содон хорооллын арын хэсэг зам засварын траст орж, зорчих хэсгийн хойд зүгт гардаг орц, гарц хаагдаж зорчих хөдөлгөөн хязгаарлагдаад байна.
Үүнээс болж содон хорооллын оршин суугчид болоод тус хороололд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага руу хүргэлт хийж байгаа түгээлтийн автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Иймээс 37-р хороон Засаг дарга, Содон хорооллын СӨХ-оос замын зорчих хөдөлгөөнийг түр нээх хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлээд байна.
Үүссэн асуудалтай холбогдуулан дүүргийн менежер Д.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд ажиллаж авто замын зорчих хөдөлгөөнийг нээх асуудлаар гүйцэтгэгч компанитай уулзлаа.
Авто замын гүйцэтгэгч компани болох “Монгол Зам” ХХК-ийн зүгээс 154-р сургуулийн баруун хойно байрлах 14 авто машины зогсоолыг Содон хорооллын оршин суугчидтай зөвшилцөж, зогсоолын талбайг чөлөөлбөл түр орц гарц нээх боломжтой гэдгийг тайлбарлав.
Дүүргийн менежер Д.Баярсайхан Содон хорооллын оршин суугчидтай зөвшилцөж зогсоолын талбайг чөлөөлж богино хугацаанд орц гарцыг нээх асуудлыг хороон засаг даргад үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна